– Event Masters company.
Энтертайнмент
Продакшн /Продюсинг
Шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани.
Телевизийн олон контент бүтээж зах зээлд амжилттай нийлүүлснээс Найм дахь аялгуу /аяыг таа/ нэвтрүүлэг нь 14 дэх жилдээ үзэгчдэд хүрсээр байна.
Манай Аялгуу-4 энтертайнмент төслийн хамтран зохион байгуулагч,продюсингийг хариуцан ажиллаж байна.

– Хар Тас хамтлаг.
Монголын рок попын 26-н жилийн түүхт, реп техно-г үндэслэгчдийн томоохон төлөөлөл билээ.
/Хар Тас хаана ч явсан сийхгүй
Бүрхэг Тэнгэр
Үггүй мордсон чи минь …/
Хар Тас хамтлагийн ахлагч Марка тус шоуны хөгжмийн продюсероор уригдан ажиллаж байна.

-SBN телевиз
Монголын телевизийн урлагт энтертайнмент өнгө аясыг тодорхойлох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсний нэг нь Манай Аялгуу урлагийн төсөл билээ.
Өмнөх 3-н цувралаар алтан үеийн дуунуудыг орчин цагийн шилдэг уран бүтээлчид өөрсдийн хэв маягаар дуулж үзэгчдэд хүргэж байсан билээ.
Манай Аялгуу-4 төслийн онцлог нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн хит дуунуудыг эгэл жирийн ажилтан хүн хамт олноо төлөөлөн оролцож өөр хоорондоо өрсөлдөн ялагчаа тодруулах юм.