ЦАЦАГДАЖ ДУУССАН

004“SBN” телевизийн бүтээл “Гэр” олон ангит уран сайхны кино 2015 оны 9 сарын 7-оос эхлэн Даваа-Баасан гарагуудад 19:00 цагаас гарахаар боллоо.

Гурван бүсгүйн амьдралын сонголтыг жишин өгүүлэх ахуйн мелодрам кино юм. “Гэр”-ийн гурван бүсгүй болох Гэгээнээд Соёлын тэргүүний ажилтан Ж.Энхтуул тоглосон бөгөөд тэрбээр олны танил бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Мөн гол дүрийн бүсгүй Уянгаад топ модель Э.Одгэрэл тоглосон юм. Тэрбээр олон хүүхэдтэй, гэрийн эзэгтэйн дүрийг харин Цахирмаа гэх элдэвтэй нэгэн бүсгүйн дүрд топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн тоглосон юм.